Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Капитал“ банк НДС-д 46 үл хөдлөх хөрөнгийг 22.1 тэрбумаар үнэлж өгсөн ч 30 үл хөдлөхийн нэрийг шилжүүлээгүй байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 4 секунд

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан болж байна. Хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны тайланг сонсож байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам "Үндэсний аудитын газраас нийгмийн даатгалын сангийн 2021 оны санхүүгийн нэгдсэн тайлан төсвийн гүйцэтгэлд аудит хийж, хязгаарлалттай дүгнэлт гарсан байна. 7.7 тэрбум төгрөгийн төлбөрийн акт 9 ширхэг, 4.5 тэрбум төгрөгийн албан шаардлага 29, 12.3 тэрбум төгрөгийн зөвлөмж 54 ширхэг гарсан байна. Үндэсний аудитын газраас хязгаарлалттай дүгнэлт авбал хуулиар хариуцлага хүлээдэг. Тэгэхээр энд ямар хариуцлага хэн хүлээх вэ.

Асуудлын 90 хувь нь банктай холбоотой байна. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө мөнгийг энд тэнд байршуулаад авч чаддаггүй асуудлууд байна. Энэ олон банкуудаас Капитал банкны авлага хамгийн том нь байна. 104 тэрбумын төгрөгийн авлагаас 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 73.9 тэрбум төгрөгийн үлдэгдэл байна. 46 үл хөдлөх хөрөнгийг 22.1 тэрбум төгрөгөөр авсан ч үүнийхээ 30 үл хөдлөх хөрөнгийн нэрийг шилжүүлж аваагүй гэж аудитын тайланд тусгагдсан байна.

Мөн "Чингис хаан" банкны асуудал байна. "Чингис хаан" банк эргэн төлөх асуудлаараа гэрээ байгуулсан ч үүргээ хангалттай биелүүлээгүй байна. Байгуулсан гэрээнээсээ 27 тэрбум гаруй төгрөгийг огт төлөөгүй байна. Энэ асуудлаар тус банктай уулзсан уу. Хариуцлага тооцох уу. Өнөөдрийн байдлаар 110.5 тэрбум төгрөгийн авлагатай байна. Энэ авлагуудаа аваад улсын хохиролгүй болгооч" гэлээ.

ХЗБХ энэ сард Зөрчлийн хууль, Архидан согтуурахтай тэмцэх зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ
ХЗБХ энэ сард Зөрчлийн хууль, Архидан согтуурахтай тэмцэх зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.