Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Оюунчимэг: НД-ыг дампуурлын эрмэг руу очиход гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүс бол үндэсний зөвлөлийн гишүүд нь

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 12 секунд

НДҮЗ -ийн гишүүний нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулж байна. Сонсгол УИХ-ын гишүүн М.Оюунчимэг оролцож өөрийн байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр. "НДҮЗ үүргээ сайн биелүүлж чадаагүй. Орон тоо бөглөж байсан гэж хэлж болно. Нийгмийн даатгалыг дампуурлын эрмэг руу очиход гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүс бол үндэсний зөвлөлийн гишүүд байсан гэж үзэж байна. Энэ зөвлөл маш хариуцлагатай ажиллаж чадсан бол арилжааны банкнуудад ЭМДС-ийн мөнгийг алдчихсан ёс бус үйлдлүүд болохгүй байх боломжтой байсан. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоогоо дорвитой аваад явчих боломжтой байсан. Тухайн үед болохгүй байгаа асуудлыг нь гаргаж, нийгэмд ойлголт өгсөн бол өнөөдрийн ийм хүнд нөхцөл байдалд орохгүй байсан. Үйлдвэрчний эвлэлийн хороо хүмүүсээ сонгохдоо маш хариуцлагатай байж, ажилд орох хүсэлтэй байгаа хүмүүсийн өрсөлдөх боломжийг нээх ёстойг урьд нь хэлж байсан.

Шинжээчид ажиллаж мэргэжлийн түвшинд дүн шинжилгээ хийснээр энэ асуудал гарч ирсэн. НДҮЗ, ЭМДҮЗ-ын гишүүд онолыг нь мэдэхгүйгээр энэ салбарыг авч явах боломжгүй.

НДҮЗ-д нэр дэвшигч Х.Буянжаргалын хувьд шаардлага хангахгүй байна. Маш олон газар шилж, сольж ажилласан байна. Туршлага, мэдлэг, ёс зүйн хувьд асуудалтай байна.

Харин Б.Баяраа гэдэг хүний хувьд Монголын төмөр замын үйлдвэрчний эвлэлд 4 жилээр хоёр удаа сонгогдсон, ирэх жил чөлөөлөгдөх юм байна. Таны тэтгэвэрт гарах нас тань дөхсөн дээрээс нь НД-ын тогтолцоог өөрчлөх, шинжээчдийн тавьсан асуултад унасан байна. Эндээс харахад НДҮЗ-д өнөөгийн бидний тавьж буй зорилтыг биелүүлэх боломж байхгүй гэж харж байна.

НДҮЗ-д нэр дэвшиж буй хүмүүст сэтгэл дундуур байна" гэв.

ГХЯ: Хятадын тусламжаар 5 боомтод лаборатори байгуулна
ГХЯ: Хятадын тусламжаар 5 боомтод лаборатори байгуулна
 
О.Номинчимэг: “Хангай“ зочид буудалд хугацаатай үүрэг өгсөн ч хариу ирүүлээгүй тул барилгыг БИТҮҮМЖИЛНЭ
О.Номинчимэг: “Хангай“ зочид буудалд хугацаатай үүрэг өгсөн ч хариу ирүүлээгүй тул барилгыг БИТҮҮМЖИЛНЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.