Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тендерийн тухай хуулиар МАН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 28 секунд

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн ч санал хураалтаар гишүүдийн дийлэнх нь дэмжсэнгүй. Тиймээс МАН-ын бүлэг завсарлага хүсэж, УИХ-ын дарга Г.Занданшатар 5 хоногийн завсарлага өгчээ.

Энэхүү хуулийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Тендергүй гэрээ байгуулж, шийдэх заалт орж ирсэн байна. 50-60 их наяд төгрөгийн төсөл арга хэмжээг тендергүй хийе гэж байгаа юм байна. Тендерийн хуулийн гол зорилго нь авлигаас урьдчилан сэргийлэх.

Энэ хуулийн 34.1 дэх өөрчлөлтөөр "хоёрын хооронд" жижиг бичгийн цаасан дээр тендер зарлаад, том бүтээн байгуулалт буюу 20 тэрбум долларын ажил тендергүй хийгдэх юм байна. Томчууд нь хувааж найрлая гэж ойлгож байна. Авлигатай тэмцэх бодол санаагаа авч хаямаар юм байна. Хамгийн том хулгайг хуулиар хийдэг гэж ярьдаг. Гэтэл 20 тэрбум долларыг хуульгүйгээр хусъя гэж байна. Хэрэв энэ 34.1-ыг баталж, УИХ-д явуулбал "Тендерийн тухай хууль"-ийг хүчин болгох хэрэгтэй" гэх байр суурийг илэрхийлсэн билээ.

Л.Мөнхбаатар: Хуулийн өөрчлөлт нь хэдий хэр хугацаанд үйлчлэх вэ
Л.Мөнхбаатар: Хуулийн өөрчлөлт нь хэдий хэр хугацаанд үйлчлэх вэ
 
Р.Эрдэнэбүрэн: Би түгжрэлийн сайд биш. 20 минутын хот үндэсний хороог удирдаж байгаа учраас түгжрэлийн сайд гэж яриад байна
Р.Эрдэнэбүрэн: Би түгжрэлийн сайд биш. 20 минутын хот үндэсний хороог удирдаж байгаа учраас түгжрэлийн сайд гэж яриад байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.