Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр "МЗХ-ны байрыг хүүхдийн эмнэлэг болгох тухай санаачилга олон нийтийн сүлжээнд гарсан. Үүнийг боломжтой эсэх дүгнэлтийг гаргаж өгөх хүсэлтийг энэ сарын 5-ны өдөр НМХГ-т илгээсэн байгаа. Хэрэв болно гэсэн дүгнэлт гарвал хүүхдийн эмнэлэг болгон ашиглуулахад татгалзах зүйлгүй, дэмжинэ. МЗА-ны байрыг түрээслэдэг 20 гаруй байгууллага байдаг. Нэг метр квадратыг 35 мянган төгрөгөөр түрээслэдэг" гэв.
Сануулахад, өчигдрийн Засгийн газрын хуралдаанаас Монголын залуучуудын холбооны удирдлагуудыг хуулийн байгууллагаар шалгуулах чиглэл өгсөн байдаг. Учир нь тус байрыг хууль бусаар ашигласан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон аж.