Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагч болон ажил олгогчийг төлөөлсөн гишүүн, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилохтой холбогдуулан Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос “Нэр дэвшигчийн сонсгол”-ыг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Төрийн ордны ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулахаар болжээ.
Сонсголд оролцохыг хүссэн хуулийн этгээдийн төлөөлөл, иргэдийг 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 17:30 цаг хүртэл бүртгэнэ. Бүртгүүлэхийг хүссэн иргэд овог, нэр, холбогдох утасны дугаар, нэр дэвшигчдээс асуулт асуух эсэх зэргийг бүртгэлийн хуудасны дагуу бөглөж илгээн бүртгүүлэх аж.
Харин хэвлэл мэдээллийн байгууллага сонсголд оролцох хүсэлтээ дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 17:30 цаг хүртэл цахимаар эсвэл шуудангаар бүртгүүлэа боломжтой юм байна.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд Б.Баяраа, Х.Буянжаргал, Р.Сансармаа, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Ч.Нарантуяа, З.Цогтгэрэл нар нэрээ дэвшүүлсэн байна.