Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нэгэн ноцтой асуудлыг ярилаа. Тэрбээр "Тендергүй гэрээ байгуулж, шийдэх заалт орж ирсэн байна. 50-60 их наяд төгрөгийн төсөл арга хэмжээг тендергүй хийе гэж байгаа юм байна. Тендерийн хуулийн гол зорилго нь авлигаас урьдчилан сэргийлэх.
Энэ хуулийн 34.1 дэх өөрчлөлтөөр "хоёрын хооронд" жижиг бичгийн цаасан дээр тендер зарлаад, том бүтээн байгуулалт буюу 20 тэрбум долларын ажил тендергүй хийгдэх юм байна. Томчууд нь хувааж найрлая гэж ойлгож байна. Авлигатай тэмцэх бодол санаагаа авч хаямаар юм байна. Хамгийн том хулгайг хуулиар хийдэг гэж ярьдаг. Гэтэл 20 тэрбум долларыг хуульгүйгээр хусъя гэж байна. Хэрэв энэ 34.1-ыг баталж, УИХ-д явуулбал "Тендерийн тухай хууль"-ийг хүчин болгох хэрэгтэй" гэлээ.