Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Амарсайхан: 5 хувийн хүүтэй авч болох ипотекийн зээл иргэдийн гарт 8 хувиар очдог

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 42 секунд

"Монголын ипотекийн корпораци" ипотекийн зээлд зуучлал үзүүлсэнийхээ төлөө зээлийн хүүгийн 2-3 хувийг нь авдаг гэх асуудлаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өгч байна.

Тэрбээр "Монгол Улсын Засгийн газрын газар Монголбанктай хамтран барилгын салбарыг дэмжих, иргэдийг хямд үнэтэй орон сууцаар хангах үүднээс 2013 оны зургаадугаар сараас эхлэн "Монголын ипотекийн корпораци" төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хугацаанд буюу 2013 оноос хойш 5.2 их наяд төгрөгийн санхүүжилтийг тус хөтөлбөрт Монголбанк арилжааны банкуудаар дамжуулан олгосон.

Өнгөрсөн хугацаанд ипотекийн зээлийн хүү 8 хувь байсан. Тэгвэл банкуудад 54 хувийн хүүтэй эх үүсвэрийг Монголбанк өгдөг. Банкууд ипотекийн корпорациар дамжуулан орон сууцны зээлийн санхүүжилтийг хийдэг. Энэ хооронд 2.9-3 орчим хувийн нэмэгдэл үүсдэг. Өөрөөр хэлбэл, 5 хувийн хүүтэй авч болох ипотекийн зээл 8 хувиар иргэдийн гар дээр очдог. Одоогоор 6 хувийн хүүтэй болж байгаа ч 1.6 орчим хувийг нэмэгдэл болгож, шимтгэл маягаар ипотекийн корпораци авдаг. Гэтэл санхүүжилтийн эх үүсвэр болох Монголбанк 1 хувийн хүүтэй эх үүсвэр олгож байхад иргэдийн гар дээр 8 хувь болж очдог байсан. Одоо 6 хувь болсон.

"Монголын ипотекийн корпораци "-ийн дийлэнх хувь банкуудын мэдэлд байдаг. "Монголын ипотекийн корпораци" төслийн үйл ажиллагааг Монголбанк, Санхүүгийн Зохицуулах Хороо, банкууд хариуцаж ажилладаг. Төрийн мэдлийн хувь гэж байхгүй.

Цаашид Монголбанк, Санхүүгийн Зохицуулах Хороо хамтарч иргэдэд хүрч байгаа ипотекийн зээлийн хүүг бууруулахтай холбоотой арга хэмжээ авах, дүрэмдээ өөрчлөлт оруулах, санхүүгийн дарамтыг бууруулах шаардлагатай. Иргэдэд ипотекийн зээл зуучилсан гэдгээрээ нэмэгдэл хувь авдаг тогтолцоо байж болохгүй. Ямар ч шаардлагагүй зардал гаргаж иргэдэд дарамт учруулж байна.

Нэг хувийн хүүтэй гарч байгаа Монголбанкны эх үүсвэр дээр банкнуудаас гадна ипотекийн корпораци орж хүүг нэмэгдүүлж болохгүй. Энэ асуудлыг төрийн зохион байгуулалтаар зардал багатайгаар зээл олгох боломж байхад ийм нөхцөл байдал руу яагаад ёстой вэ гэсэн асуудал байна" гэв.

МХЕГ: Усан парктай холбоотой барилгын асуудлыг шалгаж эхэлсэн
МХЕГ: Усан парктай холбоотой барилгын асуудлыг шалгаж эхэлсэн
 
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.