Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ардчиллын баярт зориулсан барилдаанд Б.Бат-Өлзий түрүүлж, О.Хангай үзүүрлэжээ

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 40 секунд

Ардчиллын баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд Даян аварга Н.Батсуурь, Улсын арслан Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, Улсын гарди М.Бадарч, Улсын заан Б.Пүрэвсайхан, Ц.Одбаяр тэргүүтэй Улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглосноос Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Алдар спорт хороо, "Монтед" констракшн, Империал Кастли ХХК, Ховд дэвжээний бөх, улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, Ховд аймгийн Буянт сумын харьяат, Аврагч спорт хороо, Од групп, "ЭМ ЖИ ӨҮ транс" ХХК, Ховд дэвжээний бөх, улсын харцага Оргихын Хангай үзүүрлэжээ.

Их шөвөгт Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, Хүч спорт хороо, "Мөнхийн үсэг" групп, Их Богд дэвжээний бөх, Улсын харцага Нацагсүрэнгийн Золбоо, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, Алдар спорт хороо, "Пирамид орд" ХХК, Хур харцага дэвжээний бөх, Улсын начин Эрдэнэбатын Даш нар шалгарсан байна.

Дунд шөвгийн наймд даян аварга Н.Батсуурь, улсын заан Б.Пүрэвсайхан, Ц.Одбаяр, улсын харцага Б.Зоригтбаатар нар үлджээ.

Ирэх амралтын өдрүүд буюу дөрөвдүгээр сарын 09-нд МҮБХ-ны ээлжит "Их Эе" хурал, дөрөвдүгээр сарын 10-нд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, улсын начин Ш.Зоригтын нэрэмжит АЦЦБЗалуу 256 бөхийн барилдаантай гэж МҮБХ-ноос мэдээллээ.

Х.Нямбаатар: Залуусын тавьсан шаардлагад хариу өгөхөөр ажлын хэсэг байгуулсан, Ерөнхий сайд өнөөдөр залуустай уулзана
Х.Нямбаатар: Залуусын тавьсан шаардлагад хариу өгөхөөр ажлын хэсэг байгуулсан, Ерөнхий сайд өнөөдөр залуустай уулзана
 
Н.Учрал: E-Mongolia платформ залуучуудад хөгжлийн шинэ дэвшлийг авчирна
Н.Учрал: E-Mongolia платформ залуучуудад хөгжлийн шинэ дэвшлийг авчирна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.