Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Залуусын тавьсан шаардлагад хариу өгөхөөр ажлын хэсэг байгуулсан, Ерөнхий сайд өнөөдөр залуустай уулзана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

Үнийн өсөлт, тэгш бус байдлыг эсэргүүцсэн залуус өчигдөр Сүхбаатарын талбайд жагссан. Тэд Засгийн газрыг "Ажлаа хий" хэмээн шаардаж, шаардлага хүргүүлсэн байдаг. Харин уг шаардлагыг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт өгсөн бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жагсагчидтай уулзахыг шаардаж, шөнө 03.00 цаг өнгөртөл жагссав.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсагчидтай өнөөдөр уулзана гэж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлсэн юм. Тэрбээр "Залуус Засгийн газарт 7 шаардлага хүргүүлсэн. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлын хэсэг гаргах захирамж гаргая, улмаар ажлын хэсгийг өөрөө ахалъя. Тэгээд шаардлага тус бүрээр холбогдох сайд нарыг ажлын хэсэгт оруулах үүрэг чиглэл өгсөн. Өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ залуусын шаардлагад хариу өгч, уулзана" гэсэн юм.

ЧУУЛГАН: Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэнэ
 
Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн ажил 95 хувьтай үргэлжилж байна
Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн ажил 95 хувьтай үргэлжилж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.