Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Цагаан ханцуй”-д 60 орчим тээврийн хэрэгсэлтэй иргэд гар аргаар ашигт малтмал олборлохоор дайрч нэвтрэхийг завджээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 15 секунд

May be an image of mountain and natureГовь-Алтай аймгийн Тонхил сумын Зүйл багийн нутаг дэвсгэрт байрлах “Цагаан ханцуй” гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор иргэд цугларч нөхцөл байдал хүндэрсэн билээ.

Дээрх хууль бус үйлдлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, байгаль орчинд учирсан хохирлыг арилгах зорилгоор цагдаагийн байгууллагаас тус аймаг дахь цагдаагийн газар, орон нутгийн захиргааны алба хаагч нар хамтран энэ оны гуравдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн түр хяналтын цэг байгуулсан.

No photo description available.

Өнгөрсөн гуравдугаар сарын 22-ны шөнө, дөрөвдүгээр сарын 01-ээс 02-нд шилжих шөнө нийт 60 орчим тээврийн хэрэгсэлтэй иргэд хууль бус гар аргаар ашигт малтмал олборлох зорилгоор дайрч нэвтрэх оролдлого гаргалаа.

Иймд иргэдийн хөдөлгөөнийг таслан зогсоож, сумын Засаг даргын захирамжаар иргэдийг тараах, хамгаалалтын цэг /пост/ байгуулах ажлын хэсэг байгуулагдан Экологийн цагдаагийн албанаас нөхцөл байдалд байнгын хяналт тавьж, мэдээлэл солилцон, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байна.

Эх сурвалж: ЦЕГ

Талбай дээр жагсаж буй залуустай ХЗДХ сайд Х.Нямбаатар уулзлаа
Талбай дээр жагсаж буй залуустай ХЗДХ сайд Х.Нямбаатар уулзлаа
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.