Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат "Монголбанк хараат бус ажиллах ёстой. Засгийн газартай хөл толгойгоо нийлүүлээд гүйгээд байж болохгүй. Үүндээ анхаарах ёстой. Инфляцийн төлбөрийн монголын ард түмэн төлнө. Угаасаа төлж байна. Бодлого буруу байна.
Одоо нүүрсээ ч гаргаж чадахгүй байна. Сүүлийн 6 жил МАН олонхоороо төр засгийн эрхийг барьсан" хэмээлээ.