Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“11 11” төвийг Ерөнхий сайдын Ажлын албанд шилжүүлжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 58 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах “11 11” төвийн үйл ажиллагааг өргөтгөн шинэчилж, төрийн эргэх холбоо, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын Ажлын албанд шилжүүлсэн юм. Тус төвийн үйл ажиллагааны талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

“11 11” төв нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон албан тушаалтанд хандаж иргэдээс дуудлага болон цахимаар ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч холбогдох байгууллагад шилжүүлэх, шийдвэрлэлтэд хяналт тавин ажиллаж байна.

СХД-ийн хэмжээнд “АНЗААР“ аян эхэллээ
СХД-ийн хэмжээнд “АНЗААР“ аян эхэллээ
 
НЗДТГ: Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалтыг цуцаллаа
НЗДТГ: Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалтыг цуцаллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.