Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СХД-ийн хэмжээнд “АНЗААР“ аян эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор “АНЗААР” аянг өнөөдөр /2022.04.06/ зарлалаа.

Энэхүү аяны нээлтийн үйл ажиллагаанд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Хуягбаатар, дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батхуяг, СХД-ийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Х.Ууганбаяр, ЦЕГ-ын ХТТГ-ын Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Зоригтбаатар болон ИТХ, ЗДТГ-ын хэлтэс, албаны удирдлагууд, хороодын Засаг дарга нар оролцов.

Тус аяны хүрээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээг дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд таслан зогсоох, сөрөг үр дагаврыг таниулан нөлөөллийн аргаар эрсдэлээс сэргийлэх олон ажлыг зохион байгуулах юм. Энэхүү аянд төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгж та бүхнийг идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Б.Батцэцэг: ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовыг дуудаж уулзаад, учир байдлыг тайлбарлуулсан
Б.Батцэцэг: ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовыг дуудаж уулзаад, учир байдлыг тайлбарлуулсан
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.