Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Эрдэнэхүү: УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн Хөгжлийн банкны зээлийг ХСҮТ төлөхгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

УИХ-ын гишүүн М.Билэгтийн “Ачлал трейд” компани ХСҮТ-ийн дэргэд 11 мянган метр квадрат талбай бүхий Хавдрын эмнэлгийг барихдаа Хөгжлийн банкнаас зээл авсан нь олон нийтэд ил болсон. Тус мэдээлэлтэй хоблогдуулан Хавдар Судлалын Үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүү мэдээлэл өглөө. Тэрбээр "УИХ-ын гишүүн асан М.Билэгт "Энвермэд" ХХК-ийн эмнэлгийн байрыг зарах талаар ярьж байснаасаа буцаж түрээслэх асуудлыг ярьж эхэлсэн байдаг. Тендер явуулахдаа хагалгааны өрөөтэй байх шаардлагыг тавьсан боловч хагалгааны өрөө байгаагүй. Иймээс гэрээ зогссон. М.Билэгт гишүүн хагалгааны өрөөг өөрсдийн мөнгөөр хийгээд буцаад түрээслэх санал тавьсан. Тус санал боломжгүй тул ХСҮТ дотроо хагалгааны өрөөг хийсэн. Бид ямар нэгэн гэрээнд гарын үсэг зураагүй. Гэтэл үүнээс болж хохирсон гээд М.Билэгт арбитрын шүүхэд биднийг өгсөн. Хөгжлийн банктай холбоотой асуудал яригдангуут ХСҮТ-ийг гуравдагч этгээдээр татсан.

УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн "Энвермэд" ХХК-ийн Хөгжлийн банкны зээлийг Хавдрын эмнэлэг төлөхгүй" гэлээ.

Энэ амралтын өдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн тоглоомууд ажиллана
Энэ амралтын өдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн тоглоомууд ажиллана
 
МАРГААШ: Улаанбаатарт 0 хэм, багавтар үүлтэй
МАРГААШ: Улаанбаатарт 0 хэм, багавтар үүлтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.