МҮОХ-ны VIII чуулганаар Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонгожээ. Зургаан суудлын төлөө анх 26 хүн өрсөлдөхөөр бүртгүүлсэн ч долоо нь нэрээ татсанаар 19 хүний дунд өрсөлдөөн өрнөсөн байна.
Нэг гишүүн зургаа хүртэлх хүний нэр дугуйлан саналаа өгөхөд Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч Ц.Сандуй хамгийн олон буюу 84 санал авч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр улирлан сонгогдов. Түүнээс гадна,
Монголын байт харвааны холбооны дэд ерөнхийлөгч Т.Амаржаргал /66 санал/,
Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Буяндэлгэр /65 санал/,
Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар /64 санал/,
Монголын ширээний теннисний холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа /61 санал/,
Монголын гандболын холбооны Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан /61 санал/ нар бусдаасаа хамгийн олон санал авч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдсон байна.