
МҮОХ-ны шинээр сонгогдсон Гүйцэтгэх зөвлөл анхны хуралдаанаа хийлээ. Хурлаар МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууганыг үүрэгт ажилд нь улираан ажиллуулахаар болжээ. Олимпын аварга Э.Бадар-Ууган 2017 онд МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдож байсан билээ.
Сануулахад, өнөөдрийн хуралдаанаар МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр Б.Баттүшиг, тэргүүн дэд даргаар Ч.Наранбаатар, дэд даргаар О.Одбаяр нар сонгогдсон байна.