Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Нийслэлд 2030 он хүртэл 120 сая мод тарина“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 33 секунд

“Тэрбум мод’’ үндэсний хөдөлгөөнийг нийслэлд зохион байгуулах “Ногоон хот, иргэний оролцоо” зөвлөгөөн болж байна. Зөвлөгөөний нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын индэр дээрээс дэлхий нийтэд хандан Монгол Улс 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж, ургуулах зорилт дэвшүүлээд байгааг мэдэгдэж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлсэн. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 350 дугаар тогтоолоор баталсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэл нийслэлд 120 сая мод тарьж, ургуулж, арчлан хамгаалах болсныг хэлэхэд таатай байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг нийслэлд хэрэгжүүлэх төлөвлөгөөний хүрээнд 2030 он хүртэл ойжуулалт, нөхөн сэргээлтийг 12.948 га газарт 20.7 сая мод, бүх төрлийн хамгаалалтын ойн зурвас 3500 га газарт 4.5 сая мод, Улаанбаатар хотын ногоон байгууламжийн 3750 га газарт 65 сая мод, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын санаачилгаар 29.8 сая мод, нийт 120 сая мод тарьж, арчлан хамгаалж ургуулахаар төлөвлөсөн.

Улаанбаатар хот төрөөс гаргасан аливаа бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхдээ бодитой тооцоолол хийж, өнөө цагийн шинжлэх ухаан, технологийн ололт, амжилтыг үр дүнтэй хэрэглэн, үе шаттай төлөвлөн хэрэгжүүлж, туршлагыг бусдад түгээж манлайлан ажиллах болно. Энэ хүрээнд ой мод, жимс жимсгэнийн мод, ургамал, хүнсний ногоо, эмийн ургамал, мод үржүүлэх газрыг шийдвэрлэж, иргэнд эзэмшүүлэх, худаг, уст цэг, усан сан бий болгох зэрэг ажлыг нийслэлийн бодлого, шийдвэрт тусган, мод үржүүлгийн үйл ажиллагаа эрхлэгчид, аж ахуйн нэгж, нөхөрлөл, хоршоог дэмжин ажиллаж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалттайгаар ажиллана. Мөн мод ургуулсан сайн туршлагыг түгээх, соён гэгээрүүлэх ажлыг хийх болно. Мод тарьж ургуулахад олон нийтийн оролцоо чухлаас гадна иргэдийн мэдлэг чадвар, хандлага, сэтгэл, санал, санаачилга маш чухал байна” гэсэн юм.

ЭСЯ: Японд зорчих иргэд гурван удаагийн вакцин хийлгэсэн бол тусгаарлагдахгүй
ЭСЯ: Японд зорчих иргэд гурван удаагийн вакцин хийлгэсэн бол тусгаарлагдахгүй
 
Улсын заан М.Лхагвагэрэл нэгийн даваанд Увс аймгийн Ховд сумын харъяат аймгийн харцага Н.Ширчинхүүд хавируулж өвдөг шороодлоо
Улсын заан М.Лхагвагэрэл нэгийн даваанд Увс аймгийн Ховд сумын харъяат аймгийн харцага Н.Ширчинхүүд хавируулж өвдөг шороодлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.