Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Согтуу жолоочийн гаргасан ослын улмаас гурван хүүхэд амиа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар согтуу жолоочийн гаргасан ослын улмаас жолооч 5, зорчигч 4, явган зорчигч 1, бага насны 3 хүүхэд, нийт 13 хүний амь хохирч, 55 хүн гэмтсэн харамсалтай тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдээд байна.

Үүнтэй холбогдуулан Тээврийн цагдаагийн албанаас зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Зөвийг хэвшүүлье” уриатайгаар “Уусан болд бүү жолоод” нэгдсэн хяналт шалгалтыг 2022 оны 03 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнийн хугацаанд Улсын хэмжээнд зохион байгуулж ажиллажээ. Ингэхдээ дээрх хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамт архидан согтуурсан, бага насны хүүхдээ тээвэрлэсэн, найз нөхөд, дотны хүмүүс нь шаардлага тавиагүй, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцсэн, шалгуулахаас зайлс хийсэн зүй бус үйлдэл гаргасан асуудал зонхилж байлаа.

Өнөөдөр дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй
Өнөөдөр дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй
 
Монголын шигшээ баг Египтийг хожлоо
Монголын шигшээ баг Египтийг хожлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.