Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дээрмийн үйлдэлтэй этгээдүүдийг дахин гэмт хэрэг үйлдэхээр бэлдэж байхад нь баривчилжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 58 секунд

Энэ сарын 18-нд буюу "Монгол цэргийн баяр"-ын өдөр цагдаагийн байгууллагад “Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хүнсний дэлгүүрийн худалдагчид хутга тулган дээрэмдсэн” гэх дуудлага мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, БЗД, СХД цагдаагийн газрын алба хаагчид гэмт этгээдүүдийг шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, дээрх гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй 20 настай эрэгтэй Д, 22 настай эрэгтэй Б нар Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрээс барьсан байна. Цагдаагийн албан хаагчдыг саатуулах үед тэд дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байжээ.

Хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна.

ЭМЯ: Халдварын 39 тохиолдол бүртгэгдлээ
ЭМЯ: Халдварын 39 тохиолдол бүртгэгдлээ
 
“Physical Asia” тэмцээнийг зохион байгуулсан “Spark Agency” компанийн дансыг хааж, орлогыг нь татжээ
“Physical Asia” тэмцээнийг зохион байгуулсан “Spark Agency” компанийн дансыг хааж, орлогыг нь татжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.