Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ: Паркийн газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулах саналыг хүргүүлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 7 секунд
Caption

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас нийслэл хотод байгаа зохион байгуулалтгүй, зөвшөөрөлгүй хашаа, хайсыг буулгах ажлыг эхлүүлж буй. Энэ хүрээндээ өнгөрсөн баасан гарагт хүүхдийн паркийн хашааг буулгасан юм. Мөн энэ үеэрээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хүүхдийн паркийн газарт соёлын бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөж буйгаа мэдэгдсэн.

Харин олон нийт цахим сүлжээгээр дамжуулан соёлын байгууламжаас илүүтэй ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах саналыг ихээр тавьсан юм.

Тэгвэл Байгаль, орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хүүхдийн паркийн газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулах саналыг нийслэлд хүргүүлэхээр болсон талаар мэдэгдлээ. Тэрбээр, "Зохион байгуулалт, хот төлөвлөлт нь алдагдсан Улаанбаатарт ийм цэцэрлэгт хүрээлэн үнэхээр хэрэгтэй байна гэдэгтэй санал нэг байна. Улаанбаатар хотод Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас саналыг хүргүүлнэ" гэв.

Н.Мэндбаяр: Хүүхдийн паркын 6.9 га газарт музей, галерей, “Түмэн эх“ чуулгын шинэ байр, 1000 автомашины зогсоол барина
Н.Мэндбаяр: Хүүхдийн паркын 6.9 га газарт музей, галерей, “Түмэн эх“ чуулгын шинэ байр, 1000 автомашины зогсоол барина
 
Улс тунхагласны барилдаанд О.Хангай, Б.Орхонбаяр тэргүүтэй бөхчүүд зодоглоно
Улс тунхагласны барилдаанд О.Хангай, Б.Орхонбаяр тэргүүтэй бөхчүүд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.