Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН: Х.Баттулга цаазын ялыг сэргээх, ШХАБ-д элсэх зэргээр МУ-д хохирол учруулахыг оролдсон

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 24 секунд

АН-ын даргын сунгаатай холбогдуулан С.Эрдэнэ, М.Тулгат тэргүүтэй АН-аас мэдээлэл хийлээ. Тэд ирэх дөрөвдүгээр сард болох АН-ын даргын сунгаа нь хууль бус гэжээ. Улмаар мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдэлдээ "Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулга нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон тамгыг ашиглан 2021 оны зургаадугаар сарын 1-ний өдөр АН-ын гишүүнчлэлээ үндэслэлгүйгээр, дүрмийн бусаар сэргээсэн, эрх баригч МАН-ын даргын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байгаа нь олон нийтэд ил тод болсон байхад АН-ын даргын сунгаа гэх хууль бус үйл ажиллагаанд оролцож байна. Энэ нь манай намын эв нэдэл, үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх, АН-ын хагалан бутаргах, хүчгүй байлгах зохион байгуулалттай ажиллагаа гэж хардаж байна.

Х.Баттулга нь АН-аас сонгогдон Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа цаазыг ялыг сэргээх, ШХАБ-д элсэх, төмөр замын болон гадаад бодлогын үзэл баримтлалуудыг Монгол Улсад хохирол учруулахуйц байдлаар өөрчлөх, АН-ын лидерүүдийг элдэв зохиомол хэрэгт татан, үзэл санааны хоригдол болгосон" гэжээ.

ЭМЯ: 95 тохиолдол батлагдаж, коронавирусний шалтгаалант нас баралт бүртгэгдээгүй
ЭМЯ: 95 тохиолдол батлагдаж, коронавирусний шалтгаалант нас баралт бүртгэгдээгүй
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Астана хотын хиймэл оюун ухааны “Alem.AI” төвд зочиллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Астана хотын хиймэл оюун ухааны “Alem.AI” төвд зочиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.