Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн биед халдсан Д.Совдын хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 0 секунд

No description available.Өнгөрөгч оны тавдугаар сарын 21-ний шөнө Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан руу хутгатай дайрч, нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт шалгагдаж буй Д.Совдод холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр /2022.03.15/ боллоо.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Совдыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Газар чөлөөлөлт эхлэхээс өмнө иргэдийн саналыг хүлээн авч, хамтран ажиллаж байна
Газар чөлөөлөлт эхлэхээс өмнө иргэдийн саналыг хүлээн авч, хамтран ажиллаж байна
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ