Улаанбаатар хотын орон сууцны үнэ хоёрдугаар сард өмнөх оны мөн үеэс 11.6 хувиар өсөж, өмнөх сараас 1.0 хувиар буурсан байна. Энэ оны хоёрдугаар сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.08 сая төгрөг болсон бөгөөд Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 3.58 сая төгрөг байна.
Үндэсний статистикийн хорооноос өгч буй мэдээллээр энэ оны хоёрдугаар сард хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 2.94 сая төгрөг болж, Чингэлтэй дүүрэгт хамгийн өндөр буюу 3.52 сая төгрөг байгаа аж.