Пакистан улс мягмар гарагийн орой Украинд тусламж үзүүлэхээр С-130 онгоц илгээсэн гэж тус улсын Гадаад хэргийн сайд Шах Мехмуд Куреши мэдэгдэв. Тусламжийг Украины ЭСЯ-ны хүсэлтээр илгээсэн бөгөөд энэхүү тусламжид майхан, хөнжил, , генератор, саван, эм, лаазалсан хүнс багтсан байна.
Пакистаны холбогдох албаныхан "Яриа хэлцэл, дипломат арга замаар нөхцөл байдлыг зохицуулахыг хүсэж байгаа учраас Украинтай сайн харилцаатай байсан олон жилийн түүхээ бодож энэхүү тусламжийг илгээлээ" хэмээжээ.
Нэмж дуулгахад Пакистан Улс ОХУ, Украины асуудалд гуравдугаар сарын 02-нд болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн санал хураалтад түдгэлзсэн юм.
ЭХ СУРВАЛЖ: CNN