Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗАХИРАМЖ: Бугын эвэр түүж бэлтгэхийг нэг жилийн хугацаатай ХОРИГЛОЖЭЭ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

БОАЖ-ын сайдын тушаалаар бугын эвэр түүж бэлтгэхийг түр хугацаагаар хоригложээ. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Ойн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ой хээрийн түймрийн улмаас экологийн тэнцвэр алдагдах, ойн санд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд, аж ахуйн нэгжүүдийг бугын эвэр түүж бэлтгэхийг нэг жилийн хугацаатай хориглосон байна.

Мөн тушаалын хэрэгжилтийг хангаж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар, Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт, бүх шатны Засаг дарга нарт тус тус үүрэг болгосон байна.

Н.Энхбаярын “ойрын“ хүн П.Баттөр Нийслэлийн Засаг даргын орлогчоор томилогджээ
Н.Энхбаярын “ойрын“ хүн П.Баттөр Нийслэлийн Засаг даргын орлогчоор томилогджээ
 
Н.Тавинбэх болон түүний хамаарал бүхий этгээдүүдээс олон тооны үл хөдлөх, үнэт эдлэл хураан авчээ
Н.Тавинбэх болон түүний хамаарал бүхий этгээдүүдээс олон тооны үл хөдлөх, үнэт эдлэл хураан авчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.