АИ 92 шатахууны үнэ литр тутамдаа 100 төгрөгөөр нэмэгдэж, 2390 төгрөг боллоо. Эргэн сануулахад, өнгөрөгч оны арваннэгдүгээр сард шатахууны үнийг чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Ингэхдээ үнэ нэмэгдэх хугацааг зургаан сарын импортын үнийн дунджаар төр, хувийн хэвшлийн оролцоогүйгээр автоматаар тооцож гаргах бөгөөд үнийн хэлбэлзэл 100 төгрөгөөс хэтрэхгүй байх зохицуулалтыг хийх талаар албаныхан мэдээлж байв. Гэвч өнгөрсөн хугацаанд шатахуун импортлогчид гурван ч удаа үнээ нэмлээ.