Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Баасан: Ч.Мөнхбаяр гадны тагнуул гэдгээ өөрөө мэдээгүй

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 31 секунд
Гэрэл зургийг mpa.mn

“Монгол хүн Монгол хүндээ тусалъя” ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаярыг өнгөрөгч хоёрдугаар сарын 17-нд ТЕГ-аас дайчлан баривчилсан. Тэгвэл эх орноосоо урвасан хэрэгт холбогдоод буй Ч.Мөнхбаярын өмгөөлөгч нар өнөөдөр /2022.03.10/ мэдээлэл хийж байна.

Энэ үеэр түүний өмгөөлөгч Г.Баасан "ТЕГ-аас хийсэн мэдээлэл нь Ч.Мөнхбаярыг ял авах мэтээр харагдуулах нийгмийн уур амьсгалыг зориудаар бүрдүүлж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.11-д заасан шүүхийн шийдвэр гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй гэх заалтыг санаатайгаар зөрчсөн. Үйлдэл дээрээ барьсан гэх боловч эрүүгийн тухай хуульд зааснаар баричвлаагүй. Яллагдагчаар татаагүй. Тагнуулын байгууллагаас гадаадын байгууллага гэдгээ нотлоогүй. Нотлогдоогүй мэдээлэл тарааж, Ч.Мөнхбаярыг яллана гэж заналхийлж, тагнуулын байгууллага өөртөө давуу байдал үүсгэсэн.

Хамтран ажилласан, өгсөн үүрэг даалгавар, даалгаврын биелэлт нь нотлох баримтаар авагдаагүй. Төрийн нууцад хамаатах уу гэдгийг тогтоогоогүй байгаа. Мэдэхгүйгээр гадаадын иргэнтэй харилцсан тохиолдолд бүгд гадаадын тагнуултай хамтран ажилласан гэж шийтгүүлэх заалтыг УИХ-аас баталсан байна.

"Ч.Мөнхбаярыг 200 сая төгрөг авсан гэж ор үндэсгүй гүтгэсэн"

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19 дүгээр бүлэгт Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг хамрагддаг. Иргэн Ч.Мөнхбаяр нь үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэх санаа зорилгогүй, Монгол бичиг, хэл соёлоо хамгаалах үзэл санааны төлөө дуу хоолойгоо илэрхийлдгийг бүх хүн мэднэ. Нотлох баримт нь хангалттай бус байхад иргэнээ тагнуул гэж нийгэмд цацаж байгаа нь захиалгат хэлмэгдүүлэлт гэж хэлэхэд хүргэж байна.

Ч.Мөнхбаяр нь гадны тагнуул гэдгээ огт мэдээгүй ч яллагдагчаар татагдаж байгаа нь ганц түүнд тохиолдож буй асуудал биш юм. Түүнийг 200 сая төгрөг авсан гэж ор үндэсгүй гүтгэсэн. Иймд Ч.Мөнхбаярын асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон ТЕГ, УЕПГ-т хүсэлтээ хүргүүлсэн" гэлээ.

Монгол цэргийн баярт зориулсан “Бодогдоод байх юм“ тоглолт энэ сарын 14-нд болно
Монгол цэргийн баярт зориулсан “Бодогдоод байх юм“ тоглолт энэ сарын 14-нд болно
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.