Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам эх барих эмэгтэйчүүдэд чиглэсэн тусламж үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэх зорилтын дэвшүүлээд буй. Үүнийхээ хүрээнд амаржих газруудад 2021, 2022 онд хийгдсэн хөрөнгө оруулалтаар улсын хэмжээнд төрөх болон төрсний дараах бүх орыг солиод байгаа талаар албаныхан мэдээлсэн. Түүнчлэн ЭХЭМҮТ-ийн тоног төхөөрөмжийн шинэчлэлд 13.6 тэрбум төгрөг, Хүрээ амаржих газрын шинэчлэлд 3.2 тэрбум төгрөгийн шинэчлэл хийж байгаа аж.