Энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэлийг цахимаар хийж байгаа. Бүртгэлийг E-Mongolia цахим хуудсаар гуравдугаар сарын 10-ыг хүртэл буюу маргааш хүртэл бүртгэх юм.
Ташрамд дурдахад өмнө нь "Оюутан цэрэг" хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй суралцагч сургалтын албанаас голч дүн болон сургуулийн тодорхойлолт авдаг байсан бол цахимд шилжсэнээр эдгээр материалыг бүрдүүлэх шаардлагагүй болсон билээ. Хөтөлбөрт жилдээ 1000 оюутан элсдэг байсан бол энэ жил тоог 300-гаар хязгаарласан. Учир нь оюутан цэрэг хөтөлбөрийн санхүүжилтэд 314 сая төгрөг тусгагдсан нь 300 хүнийг л сургахад хүрэлцэхүйц төсөв гэдгийг холбогдох албанаас мэдээлсэн.