
Улаанбаатар хотод 2022 онд төсвийн хөрөнгөөр 22 байршилд 26.95 км авто зам болон замын байгууламж, 1891.2 метр урт гүүр, 80850 м2 явган зам, 14.35 км дугуйн зам барихаар төлөвлөөд буй. Тэгвэл энэ онд хийгдэх авто замын тус 22 төслийн нэг нь ХУД-ийн номингийн уулзвараас урагшхи Улаанбаатар сувилал руу гарц нээх ажил багтжээ. Ингэснээр түгжрэл, ачаалал ихтэй байдаг цагаан хаалганы зам болон Оргил худалдааны төвийн хэсгийн замын ачааллыг бууруулна гэдгийг албаныхан мэдээлж буй юм.