УИХ дахь Ардчилсан намын бүлэг Хөгжлийн банкны асуудлаар хэлэлцүүлэг хийж байна. Энэ үеэр АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Гэвч ажлын хэсэг Хөгжлийн банкны бичиг баримтыг шалгах эрхгүй, байгууллагуудын нууцад хамаарах данс, тооцоог үзэх боломжгүй, зээл авсан компанийн удирдлагуудтай уулзах эрхгүй. Энэ нь хяналт шалгалт явуулах хууль эрхзүйн боломжгүй гэсэн үг юм.
Ер нь Хөгжлийн банк бол маш том луйврын систем болсон гэж АН-ынхан дүгнэж байгаа. Цаашдаа ч хэлбэрээ өөрчилсөн, өөр нэг луйврын систем болон үргэлжилж болзошгүй байгаа тул үүнийг нэн яаралтай таслан зогсоох ёстой" хэмээлээ.
Хэлэлцүүлэг үргэлжилж байна.