Монгол Улсын ардын жүжигчин А.Долгор, ДБЭТ гоцлол дуучин М.Дариймаа Ш.Наранчимэг нарын хамтарсан “Хаврын урь” нэртэй “VIP” тоглолт болох гэж байна.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ирэх гуравдугаар сарын 8-нд “On&off” production house-д болох тус тоглолт нь хоёр хэсэгтэй аж.
Эхний хэсэгтээ дэлхийн болон Монголын сонгодог ари романсыг дуулах бол хоёрдугаар хэсэгтээ Монголын нэрт хөгжмийн зохиолчдын сэтгэлд хоногшсон бүтээлүүдийг сонгох гэнэ.
Тэд өмнө нь хамтарч тоглолт хийж байгаагүй ч Д.Нацагдоржийн шүлэг, Г.Дарамзагдийн хөгжим “Хавар” дууг хамтдаа дуулах нь ээ.