Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мобиком компанийн Япон эздийн хувьцааг ТӨР авах уу?

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 40 секунд

Сүүлийн үед оператор компанитай холбоотой мэдээллүүд ил гарах болсон. Тухайлбал нэгэн олны танил уран бүтээлч Юнителийн зарим нэг бүтээгдэхүүн үйлчилгээнд сэтгэл дундуур байгаагаа дурдсан. Гэтэл үүний араас Монголын анхны үүрэн телефоны оператор Мобикомтой холбоотой нэг жиргээ олны анхаарлыг татаад байна.

Тус жиргээнд дурдсанаар:

“Мобикомын Япон талын хөрөнгө оруулагч нар гарч байгаа бололтой. Харин хувийг нь ТӨР авах юм байх. Үүнийг ойлгох ухаан хүрэхгүй байна. Япончууд саалийн үнээгээ яагаад зарах болов. Яагаад заавал төрд гэж???

Хэрэв энэхүү цуурхал ортой бол Монголын хамгийн их хэрэглэгчтэй үүрэн телефоны компанийн хэрэглэгчдийн дата, мэдээлэл төрийн мэдээлэлд шилжинэ. Тухайн олж авсан мэдээллийг аливаа улстөрийн зорилгоор ашиглахгүй байх гэсэн баталгаа байхгүй. Оны өмнөхөн л хамгийн их хэрэглэгчтэй ХААН банкны Япон талын хувьцаа эзэмшигчид өөрсдийн хувиа зарсан гэх мэдээлэл бараг үнэн болж таарсан. Тэгвэл дараагийнх нь ийнхүү Мобиком болж таарах нь. Түүнчлэн өөрийнх нь дугаар руу нь залгаж улстөрийн холбогдолтой судалгаа авсан талаарх нэгэн хэрэглэгч гомдлоо бичжээ. Энэ мэтчилэн иргэдийн дата мэдээллийг цуглуулдаг бизнесүүдэд төрийн оролцоо давамгайлж эхэлбэл хувь хүний нууцтай холбоотой асуудлууд ч нэлээд хөндөгдөх төлөвтэй байна.

Видео: UBN тойм
Видео: UBN тойм
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.