Нийслэлийн зарим ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулан, зохицуулалт хийх тухай Нийслэлийн Засаг даргын А/217 дугаар захирамж гарсан. Нийслэлийн Засаг даргын тус захирамжид зарим аж ахуйн нэгж, байгууллагуудад хандан зөвлөмж гаргасан байна. Тодруулбал, цагийн зохицуулалтад хамаарах ерөнхий боловсролын сургуульд хүүхэд нь суралцдаг ажилтнуудын ажиллах цагийн хуваарьт уян хатан хандаж, дотоод зохион байгуулалт хийхийг холбогдох аж ахуйн нэгж, байгууллагуудад зөвлөлөө. Жишээлбэл, хүүхдийнх нь хичээл 09:00 цагт эхэлдэг ажилтны ажилдаа ирэх цагийг 10:00 цаг байхаар дотоод зохион байгуулалт хийхийг зөвлөж байна.
НЗДТГ: Хүүхдийнх нь хичээл 9 цагт эхэлдэг ажилтны ажилдаа ирэх цагийг 10 цаг болгохыг зөвлөж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.