Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг сайжруулах ажлыг түргэвчлүүлэх хүсэлт хүргүүлжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны эмэгтэй гишүүд санаачлан Монгол Улсын хэмжээнд нүхэн жорлонтой байгаа 819 сургууль, цэцэрлэгийг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг шийдүүлж өгсөн. Гэвч энэ ажил удаашралтай байгаа тул Байнгын хорооноос 2022 оны нэгдүгээр сарын 14-нд тогтоол гаргаж яаравчлах чиглэлийг Засгийн газарт өгсөн байна.
“Эрдэнэт” үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд дээрх 819 сургууль, цэцэрлэг, дотуур байрыг ариун цэврийн өрөөтэй болгоход шаардагдах 100 тэрбум төгрөгийг үе шаттайгаар санхүүжүүлэх юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг "Ийнхүү сургууль, цэцэрлэгүүдийн нүхэн жорлонг шийдэхийн хамт өсвөр насны охидын нөхөн үржихүйн эрүүл мэнд, сурч боловсрох эрхийг хангахад дэмжлэг үзүүлэхийн тулд дотуур байр, зорилтот бүлгийн охидод ариун цэврийн хэрэгслийг хүртээмжтэй болгох ажлыг бид санаачлан ажиллаж байна" гэжээ.

No photo description available.

ТЕГ: Ч.Мөнхбаяр нь гадаадын тусгай байгууллагаас санхүүжилт авч үүрэг даалгаврыг биелүүлж ирсэн нь тогтоогдсон
ТЕГ: Ч.Мөнхбаяр нь гадаадын тусгай байгууллагаас санхүүжилт авч үүрэг даалгаврыг биелүүлж ирсэн нь тогтоогдсон
 
Б.Энх-Од: Цэргийн төв эмнэлэг алба хаагчдаа хяналтын шинжилгээнд хамруулсан. Сөрөг гэсэн хариу гарсан
Б.Энх-Од: Цэргийн төв эмнэлэг алба хаагчдаа хяналтын шинжилгээнд хамруулсан. Сөрөг гэсэн хариу гарсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.