Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цэцэрлэгт хамрагдах гурван настнуудын цахим бүртгэл өнөөдрөөс эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 34 секунд

Нийслэлийн хэмжээнд сургалт явуулж буй төрийн өмчит цэцэрлэгийн бага бүлэгт 2022 онд гурван нас хүрч буй хүүхдүүдийн цахим бүртгэл өнөөдрөөс эхэллээ. Тодруулбал, өнөөдрийн 09:00 цагаас цахим бүртгэл эхэлсэн бөгөөд энэ удаагийн бүртгэлд зөвхөн 2019 онд төрсөн гурван настнууд багтаж байгаагаараа онцлог. Өөрөөр хэлбэл, зөвхөн 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн хүүхдийг бүртгэнэ. Бүртгэлийг WWW.PARENT.EDU.MN цахим систем болон ESIS мобайл аппликэйшнээр нийслэлийн хэмжээнд зохион байгуулах юм. Ингэхдээ цахим бүртгэл хоёрдугаар сарын 24-ний 17:59 цаг хүртэл үргэлжлэх юм.

Бүртгэл дууссаны дараа цахим элсэлтийг 2022 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагт иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулна. Элсэлтийн талаарх мэдээ эцэг эх, асран хамгаалагчийн бүртгүүлсэн утасны дугаарт мессежээр очих юм. Эцэг эх, асран хамгаалагч нь цахимаар бүртгүүлэх боломжгүй бол өөрийн биеэр харьяа дүүргийн Боловсролын хэлтэс болон хамран сургах тойргийн цэцэрлэг дээрээ очиж дэмжлэг авах боломжтой.

Цэцэрлэгийн элсэлттэй холбоотой мэдээллийг [email protected] имэйл хаяг болон 75778080 дугаарын утсаар /08:30-17:30 цагт/ холбогдож авах боломжтой юм.

ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтын сонсгол зохион байгуулав
ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтын сонсгол зохион байгуулав
 
Munkhiin rap, Flash, Outlaw, No name – ALL IN HIT ҮДЭШ
Munkhiin rap, Flash, Outlaw, No name – ALL IN HIT ҮДЭШ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц