Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеийнхээс 2.2 дахин өссөн байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 4 секунд

Бүртгэгдсэн гэмт хэрэг өнгөрсөн сард 3996 болж, өмнөх оны мөн үеийнхээс 2207-гоор буюу 2.2 дахин, харин өмнөх сараас 1247-гоор буюу 45.4 хувиар ихэссэн байна.

Нийт бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеийнхээс нэмэгдэхэд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 1436, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 536, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 90-ээр өссөн нь голлон нөлөөлжээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол өнгөрсөн сард 108.3 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 39.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс учирсан хохирол 100.5 тэрбум төгрөгөөр, нөхөн төлүүлсэн хохирол 38.3 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.

Харин гэмт хэрэгт холбогдсон нийт яллагдагчдын тоо 1435 болж, өмнөх оны мөн үеийнхээс 763 буюу 2.1 дахин өсжээ. Нийт гэмт хэрэгт холбогдсон яллагдагчийн 45 нь 18 хүртэлх насны хүүхэд, 170 нь эмэгтэйчүүд байна.

Гэмт хэргийн улмаас хохирсон хүн 3.8 мянга болж, 220 нь 18 хүртэлх насны хүүхэд, 1647 нь эмэгтэйчүүд байна. Мөн гэмт хэргийн улмаас 1135 хүн гэмтэж, 158 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүн 613 буюу 2.2 хувиар, нас барсан хүн 50 буюу 46.3 хувиар өсжээ.

Улсын хэмжээнд өнгөрсөн сард 5.9 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 837 хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс эрүүлжүүлэгдсэн хүн 637 буюу 12 хувиар, баривчлагдсан хүн 137 буюу 19.6 хувиар өссөн гэж ҮСХ-ноос мэдээллээ.

Герман Тайваньтай харилцаагаа бэхжүүлэхийн тулд ЕХ-нд элсэв
Герман Тайваньтай харилцаагаа бэхжүүлэхийн тулд ЕХ-нд элсэв
 
Дараах 3 зөвлөмжийг өрхийн эрүүл ахуйдаа заавал хэвшүүлээрэй
Дараах 3 зөвлөмжийг өрхийн эрүүл ахуйдаа заавал хэвшүүлээрэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.