Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Экспорт багассан ч импорт 97.9 сая ам.доллароор нэмэгдэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

Монгол Улс нэгдүгээр сард 117 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 1.1 тэрбум ам.доллар боллоо.

Үүнээс экспорт 539.6 сая, импорт 556.5 сая ам.доллар байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 2.5 (0.2 хувь) сая, экспорт 100.2 (15.7 хувь) сая ам.доллароор багассан бол импорт 97.7 (21.3 хувь) сая ам.доллароор нэмэгджээ.

Харин экспорт өмнөх сарынхаас 122.3 (29.3 хувь) сая ам.доллароор нэмэгдсэн бол импорт 104.2 (15.8 хувь) сая ам.доллароор багассан байна.

Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн оны нэгдүгээр сард 181 сая ам.долларын ашигтай байсан бол энэ оны нэгдүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс 197.9 сая ам.доллароор багасаж, 16.9 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Харин алдагдал өмнөх сарынхаас 226.5 сая ам.доллароор багаслаа.

БНХАУ-тай энэ оны нэгдүгээр сард 520.4 сая ам.долларын худалдаа хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 47.5 хувийг эзэлж байгаа аж.

О.Баасанхүү: УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн асуудлаар ҮХЦ-д хандана
О.Баасанхүү: УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн асуудлаар ҮХЦ-д хандана
 
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.