Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Баасанхүү цагийн үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “2017 онд С.Эрдэнийг Ардчилсан намын даргаар бүртгэх УДШ-ийн 01 тогтоол гарсан байдаг. Түүний оронд дарга өөрчлөх тогтоолыг дахин гаргаагүй байна. Энэ мэдээллийг дээд шүүхийнхэн байршуулаагүй, бусдад буруу ташаа мэдээлэл хүргээд байгаа. Бид тухайн тогтоолоо ил тод тавь гэж удаа дараа шаардаж байна. Өнөөдрийг хүртэл энэ тогтоолыг өөрчилж, намын даргыг шинээр томилох асуудлыг хүргүүлсэн ч өөрчлөлт оруулаагүй.
Улсын Дээд шүүхийн Сахилгын хороо саяхан хуралдсан. Тус хорооны шийдвэр ямар ч гарч болно. Хэрэв бидний хүссэн хэмжээнд хүрээгүй бол захиргааны шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй. Шүүх хараат байна гэдэг зарчим алдагдаж байна. Хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна гэх зарчим алдагдаж байна. Тиймээс АН-аас Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг Үндсэн хуулийн Цэцэд өгнө” гэв.