Лос Анжелэс Лейкэрс, Юта Жазз багуудын улирлын ээлжит учраа таарсан тоглолт болж байна. Тоглолтын хоёрдугаар үед Лейкэрсийн гарааны төвийн тоглогч Энтони Дэвис баруун шагайгаа гэмтээн талбайг чөлөөллөө.
Плэй-Офф дөхсөн энэ үед Лейкэрсийн нөхцөл байдал хүндхэн хэвээр байгаа бөгөөд багийн гол тоглогч болох Энтони дахин бэртсэн нь дэмжигч нарт муу мэдээ боллоо. Тэрбээр улирлын дундуур бэртэл арванхоёрдугаар сарын 17-ноос нэгдүгээр сарын 25 хүртэл буюу сар гаруйн хугацаанд тоглолтуудад оролцоогүй байсан юм.