Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Цэрэнпунцаг паралимпын уулын цанын анхдагч болов

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 2 секунд

“Бээжин-2022” өвлийн паралимпын наадмын уулын цанын төрөлд Монгол Улсаас анх удаагаа Бямбадоржийн Цэрэнпунцаг өрсөлдөхөөр болж, түүний паралимпын эрх өчигдөр /2022.02.16/ баталгаажлаа.

Ийнхүү ОУХМ Б.Цэрэнпунцаг өвлийн паралимпын наадмын уулын цанын төрөлд Монгол Улсыг төлөөлөх анхны тамирчин боллоо.

Тэрбээр гүйлтийн цанын төрлөөр 2012-2016, уулын цанын төрлөөр 2016-2022 он хүртэл хичээллэхдээ 2019 онд АНЭУ-ын нийслэл Дубай хотод болсон Азийн өвлийн наадамд VII, 2021 оны Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн юм.

Түүний бэлтгэл сургуулилтыг цагтаа өвлийн олимпын наадамд эх орноо төлөөлөн өрсөлдөж байсан Д.Очирсүх удирдан явуулж байна. Ийнхүү Монголын пара тамирчид өвлийн паралимпын наадамд гурван тамирчнаа / гүйлтийн цана - Ц.Ганболд, Ц.Дашдорж, уулын цана - Б.Цэрэнпунцаг/ илгээхээр боллоо.

Б.Бат-Эрдэнэ: Агаарын бохирдлыг шийдэхийн тулд барилгажуулах, орон сууцжуулах хилийг нээх хэрэгтэй
Б.Бат-Эрдэнэ: Агаарын бохирдлыг шийдэхийн тулд барилгажуулах, орон сууцжуулах хилийг нээх хэрэгтэй
 
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.