Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Тогтохсүрэн: Татвар төлөгчдийн мөнгийг төрийн алба руу хэтэрхий их үрж байгаа хуулийн төслийг дэмжихгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 6 секунд

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Энэ хуулийн төслийг дэмжихгүй байна. Бид улсын өмгөөллийн албаны сүлжээ байгуулах гэж байна. Үүнд асар их мөнгө гарна. Улсын өмгөөллийн алба байгуулна гэж байна. Аймаг, сум бүрт хөлтэй байна гэж байна. Таван жил тутамд тэтгэмж авна, орон сууц, тээвэр хэрэгслээр хангана гэж байна. Өмгөөлөгчид хувиараа явдгаараа яваад хууль зүйн туслалцаа авч чадахгүй байгаа иргэн төлбөрийн чадваргүй бол төлбөрийн асуудлыг нь шийдэх хэрэгтэй. Нийт зардалд нь хэдэн төгрөг зарцуулах вэ. Арилжааны хэлбэрт шилжсэнээрээ хууль зүйн туслалцаа үзүүлдэг хүмүүсийн ур чадвар эрс дээшилсэн. Энэ нь төлбөртэйгээ холбоотой. Улсын болон хувийн өмгөөллийн алба гэж байгуулбал хоорондоо зохицохгүй. Татвар төлөгчдийн мөнгийг төрийн алба руу хэтэрхий их үрэх гээд байна" гэв.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан "Улсын өмгөөлөгч гэж өмнө ч байсан юм. Огт байгаагүй зүйлийг бид оруулж ирээгүй. Төлбөрийн чадваргүй яллагдагчид хамаарах хуулийн заалт байсан юм. Үүнийг бид өргөтгөөд хохирогч, насанд хүрээгүй хүүхэд, хүчирхийлэлд өртсөн, үл хөдлөх хөрөнгөөрөө хохирсон хүмүүст зориулж өргөтгөж байгаа. Огт шинэ зүйл байгуулах гэж байгаа юм биш. Улсын хэмжээнд ердөө 70 хүн л бий. Тиймээс таны бодож байгаа шиг улсын төсвөөс их мөнгө гарах гэсэн зүйл үгүй" гэв.

Ж.Нарангэрэл: Омикроноор хүндрэх эрсдэл харьцангуй бага 
Ж.Нарангэрэл: Омикроноор хүндрэх эрсдэл харьцангуй бага 
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.