Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Манай улсаас нүүрсний нийлүүлэлт багассантай холбогдуулан БНХАУ-д коксжих нүүрсний үнэ өсжээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 33 секунд

Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтэрсэн Монголын нүүрс тээврийн автомашины тоо өнгөрсөн 12 дугаар сард доод түвшинд хүрсэн байна. Тус боомтоор өдөрт дунджаар 100 гаруй нүүрс тээврийн автомашин гарчээ.

Коронавирсын нөхцөл байдал ӨМӨЗО нэмэгдсэнтэй холбоотойгоор Гашуунсухайт-Ганцмод боомтоор өдөрт 100 нүүрс тээврийн машин нэвтрэх шийдвэрийг 12 дугаар сарын гуравны өдөр гаргасан юм. Харин сүүлийн үед тус хэсэгт халдварын нөхцөл байдал хэвийн байгаа хэдий ч хилээр нэвтрэх машины тоог хэзээ нэмэгдүүлэх нь тодорхойгүй байна.

Харин манай улсаас нүүрсний нийлүүлэлт багассантай холбогдуулан БНХАУ-д коксжих нүүрсний үнэ өсөн байна. Үүнтэй холбогдуулан Цагаанхадаас Ганцмод хүртэлх тээвэрлэлтийн зардал 700-850 юань болж өсөөд байгаа аж. Энэ нь 11 дүгээр сард 300 тонн тутамдаа 300 юань байсан юм.

Цаашилбал Индонез Улс БНХАУ-д нэгдүгээр сард нийлүүлэх нүүрсний экспортоо зогсоох талаараа мэдэгдсэн байна. Индонез Улс нь БНХАУ-ын коксжих нүүрсний хамгийн гол нийлүүлэгч юм. Нэгдүгээр сараас коксжих нүүрс нийлүүлэхээ больж байгаа шалтгаан нь тус улсад дотоодод нь эрчим хүч хомстох эрсдэл үүссэн байна.

Орон сууц худалдан авсны болон оюутны төлбөрийн буцаан олголтын материалыг авч эхэллээ
Орон сууц худалдан авсны болон оюутны төлбөрийн буцаан олголтын материалыг авч эхэллээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд