Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Давхар дээл”-тэй холбоотой ҮХЦ-ийн хурал хойшлогджээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 0 секунд

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Ганибал нар энэ сарын 13-нд Үндсэн хуулийн цэцэд хандан "давхар дээл"-ийн асуудлаар гомдол гаргасан.

УИХ-аас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн Гуравдугаар зүйлийн 10 дахь заалтаар Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “... Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэж өөрчлөн найруулсан нь Үндсэн хуулийн Оршил болон холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр болох байсан хэдий ч УИХ-ын төлөөлөл халдварын хавьтал болсны улмаас “давхар дээл”-тэй холбоотой ҮХЦ-ийн хурал тодорхойгүй хугацаагаар хойшлогджээ.

Ахмад настнуудын тэтгэвэр, тэтгэмжийн мөнгийг авч, өсгөж өгдөг гэх компанийн гадна эмх замбараагүй байдал үүсчээ
Ахмад настнуудын тэтгэвэр, тэтгэмжийн мөнгийг авч, өсгөж өгдөг гэх компанийн гадна эмх замбараагүй байдал үүсчээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд