Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй, хүртээмжтэй оны шилдгүүд тодорлоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 55 секунд

Жил бүрийн 12-р сарын 3-ныг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жил тус өдрийг “Ковид 19-ийн дараах оролцоог хангасан, хүртээмжтэй, тогтвортой орчин дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн манлайлал ба оролцоо” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах үндэсний зөвлөлийн хурал болж өндөрлөлөө. Хурлаар хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих, хамгааллыг сайжруулах чиглэлээр салбар, орон нутагтаа манлайлан ажиллаж, амжилт гаргасан байгууллага, иргэдийг тодрууллаа.

  • Оны шилдэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах дэд зөвлөлөөр Зам,тээврийн хөгжлийн яамны дэд зөвлөл
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудад хүртээмжтэй оны шилдэг боловсролын байгууллагаар Өвөрхангай аймгийн 11 дүгээр цэцэрлэг
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг салбар зөвлөлөөр Хан-Уул дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөл
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллагаар “Мишээл групп” ХХК
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг төрийн болон төсөвт, орон нутгийн байгууллагаар Дорноговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагаар “Логоо” ХХК-ийн Eguur.mn сайт
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй бүтээн байгуулалтаар Степпе Арена ХХК-ний “Мөсөн өргөө” ордон
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний төлөө нийгмийн зүтгэлтнээр Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны тэргүүн Б.Чулуундолгор
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний манлайлагч төрийн бус байгууллагаар “Ээлтэй ертөнц” төрийн бус байгууллага шалгарлаа.

SOCIALPOP: Э.Бат-Үүл “Монголын бүрэн эрхт байдал том эрсдэлд орлоо”
SOCIALPOP: Э.Бат-Үүл “Монголын бүрэн эрхт байдал том эрсдэлд орлоо”
 
“Эрдэнэс Тавантолгой“ ХК дотоодын зах зээлд гаргасан этт бондын “Транч-2”-ын төлбөрийг хүүгийн хамт өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.