Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аймаг, дүүргийн Засаг даргыг Ерөнхий сайд огцруулах зохицуулалтыг засна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 28 секунд

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Засаг захиргаа, нутаг зэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжлээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Н.Ганибал нар асуулт асууж, хариулт авснаар санал хураав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах Байнгын хорооны саналыг дэмжив. Иймд төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Ташрамд дурдахад, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар төрийн босоо тогтолцоог Засгийн газарт бий болгосон гэж Ерөнхийлөгч үзжээ. Тодруулбал, хуулийн заалтад, Ерөнхий сайд буюу дээд шатны Засаг дарга нь өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж үзвэл Засаг даргыг огцруулахаар тусгасан. Энэ нь орон нутгийн сонгуулийн үр дүнгээр гарч ирсэн аймаг, дүүргийн Засаг даргыг Ерөнхий сайд шууд огцруулах үндэслэл болж байна. Өөрөөр хэлбэл, орон нутгийн сонгуульд оролцох иргэдийн сонгох эрхэд ноцтой халдаж байна гэж үзэн хууль хэсэгчлэн хориг тавьжээ.

Гэмт хэргийн улмаас учирсан 500.000 ам.доллар, 377 сая төгрөгийг төрийн сангийн дансанд төвлөрүүлнэ
Гэмт хэргийн улмаас учирсан 500.000 ам.доллар, 377 сая төгрөгийг төрийн сангийн дансанд төвлөрүүлнэ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.