Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Алтанхуяг: МАН-ын бүлэг олонхоороо түрий барьж Үндсэн хууль зөрчиж болохгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 18 секунд

УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан эхэллээ. Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Улаан цайм Үндсэн хуулиа зөрчөөд хууль баталж байна. Энэ хуулийн төсөл анх яригдаж байхад МАН-ын бүлгээс бусад маш олон гишүүд хэлж байсан. МАН-ын бүлэг олонхоороо түрий барьж Үндсэн хууль зөрчиж болохгүй. Та нар орон нутгийн сонгуульд намынхаа хүмүүсийг айлгах гэж Үндсэн хуулийг зөрчиж болохгүй. Үүнд хэн хариуцлага тооцох вэ" гэж асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Үндсэн хууль зөрчсөн шинжтэй үйл ажиллагааг засаж байгаа. 2021 оны нэгдүгээр 25-нд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан. Хоригийг УИХ хэсэгчлэн хүлээж авсан. Хоригийг хүлээж авсантай холбогдуулан хуулиа нийцүүлэх асуудал үүссэн. Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд байгаа хэсгийг хасаж байгаа" гэлээ.

АНУ-д түр хугацаагаар зорчиж буй иргэд хязгаарлалтад орж болзошгүйг анхаарууллаа
АНУ-д түр хугацаагаар зорчиж буй иргэд хязгаарлалтад орж болзошгүйг анхаарууллаа
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.