АНУ-ын Колорадо, Нью-Йорк, Калифорни мужид омикрон хувилбарын зөөвөрлөгдсөн гурван тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд ойрын өдрүүдэд халдварын тоо нэмэгдэх хандлагатай байна.
Тиймээс АНУ-д түр хугацаагаар зорчиж буй иргэд байдал хүндэрвэл тодорхойгүй хугацаагаар хязгаарлалтад орж болзошгүйг АНУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-ны Консулын хэлтсээс мэдээллээ.
Коронавирусийн омикрон хувилбарыг ӨАБНУ-ын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр анх илрүүлснээс хойш өнөөдрийн /2021.12.02/ байдлаар ӨАБНУ, Ботсвана, Ангол, Эсватини, Лесото, Намиб, Замби, Малави, Мозамбик, Зимбабве Улсад халдварын тохиолдолд бүртгэгдэж, Канад, Израиль, Бельги, Герман, Итали, Нидерланд, Чех, Их Британи, Австрали, Япон, Швед, АНУ, Испани, Португали, Шотланд, Австри, Франц, Энэтхэг, Саудын Араб, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт зөөвөрлөгдсөн халдварын тохиолдол бүртгэгдээд байна.