Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: УБТЗ ХНН-ийн даргаар томилогдсон Х.Хэрлэн гэж хэн бэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 14 секунд

Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ОХУ-Монгол Улс хамтарсан цахим хуралдаан болж, УБТЗ-ын даргаар Х.Хэрлэнг томилохоор болсон. Түүнийг дээрх албан тушаалд томилох тухай өнгөрсөн зунаас эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж эхэлсэн бөгөөд үүний улмаас үйлдвэрчний эвлэлээс нь эсэргүүцэж, түүнийг томилбол ажил хаялт зарлах болно гэдгээ мэдэгдээд байсан. Мөн ОХУ талаас Х.Хэрлэнг УБТЗ ХНН-ийн даргаар томилохыг хүлээн зөвшөөрөхгүй гэх илэрхийлэл бүхий албан бичиг ч ирж байсан хэдий ч эцсийн дүндээ түүнийг томилж байгаа аж.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар 11 дүгээр сарын 26-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хуралдаанд оролцохоор хүрэлцэн ирсэн ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченког хүлээн авч уулзсан. Энэ үеэр дээрх томилгооны талаар хэлэлцсэн бөгөөд аман байдлаар эхний тохироог тэнд хийсэн ажээ.

Х.Хэрлэн нь төмөр замын салбарт мэргэжлийн бус бөгөөд эдийн засаг, менежмент талын хүн юм. Гэхдээ УБТЗ ХНН-ийн үе үеийн дарга нар бүгд төмөр замын салбарын мэргэжлийн хүмүүс байгаагүйг онцолж байна. Тухайлбал Т.Очирхүү, Д.Ганболд зэрэг тухайн салбарын мэргэжлийн бус хэд хэдэн хүн дээрх албыг хашиж байсан түүхтэй билээ.

Х.Хэрлэн нь:

  • 1991-1992 онд Барилгын зургийн институтэд Зургийн техникч
  • 1995-1999 онд “Үлэмж” ХХК-ийн Дэд захирал
  • 2000-2006 онд АМХЭГ-ын Геологи Уул Уурхайн Кадастрын албаны дарга
  • 2006-2007 онд Үйлдвэр Худалдааны Яамны Хөнгөн үйлдвэрийн газрын Орлогч дарга
  • 2008-2010 онд “Эйч ти эм” ХХК-ийн Захирал
  • 2010-2012 онд ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга
  • 2012-2016 онд “Эйч ти эм” ХХК-ийн Захирал
  • 2016-2017 оны “Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм.
ШӨХТГ: Шинэ нисэх буудлыг 6 саяар торгож, 208 сая төгрөгийн орлогыг хураажээ
ШӨХТГ: Шинэ нисэх буудлыг 6 саяар торгож, 208 сая төгрөгийн орлогыг хураажээ
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.