Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Амарсайхан: Ачаа тээврийн жолооч нарт хатуу хяналт тавьж, өндөр зохион байгуулалттай ажилла

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 30 секунд

Өнгөрөгч Бямба гарагт коронавирусийн "Омикрон" хувилбар бүртгэгдсэнтэй холбогдуулан Улсын Онцгой Комиссоос нэгдсэн штабт гадаадаас ирж буй иргэдийн тусгаарлах байрыг бэлдэх үүрэг чиглэл өгсөн. Тэгвэл Шадар сайд С.Амарсайхан үүрэг даалгаврын биелэлтийг шалгаж байна.

Шалгалтын үеэр Шадар сайд С.Амарсайхан дараах үүрэг даалгаврыг өглөө. Тэрбээр “Хамгийн чухал асуудал нь тусгаарлах байранд мөрдөх дүрэм журмыг албан хаагчид нарийвчлан мэдсэн байх хэрэгтэй. Тэгж байж халдвараас урьдчилан сэргийлж улс орондоо оруулж ирэхгүй, иргэдэд хүндрэл учруулахгүй.

Ялангуяа ачаа тээврийн жолооч нарт хатуу хяналт тавьж, түргэн шуурхай өндөр зохион байгуулалттай ажиллах хэрэгтэй. Иргэдэд үл ойлгогдох асуудал гаргаж болохгүй. Халдвар бүртгэгдсэн бүсээс ирсэн иргэд шинжилгээ өгнө. Тусгаарлалтын байрны зохицуулалт муу, хоол унд чанар сул, шинжилгээг аваагүй бол энэ утас руу хандана гэсэн гарын авлагуудыг тараасан байх шаардлагатай. Гарын авлагуудаа сайн бэлд. Хэвлэл мэдээллээр сайн түгээ. Иргэдэд мэдээллийг тодорхой өг. Энэ хугацаанд онцын шаардлагагүй бол гадаад оронд зорчихгүй байх тал дээр зөвлөмж зөвлөгөөг өг. Дотоодоос шалтгаалахгүй эрсдлүүдийг сайн хэлэх хэрэгтэй” гэв.

Маргааш Улаанбаатарт 7-9 хэмийн хүйтэн байна
Маргааш Улаанбаатарт 7-9 хэмийн хүйтэн байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.